![](/uploads/posts/2022-10/1665724361_1665724342909.jpg)
Roughrider нь Канадын өндөр чанарын ураны нөөц бүхий дэлхийн хэмжээний төсөл гэж UEC-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Амир Аднани онцолжээ. Канадын Саскачеваны хойд хэсгийн зүүн Атабаска сав газарт байрлах Roughrider төсөл нь 58 сая фунт ураны нөөцтэй. 2008 онд нээн илрүүлсэн аж.
Uranium Energy-ийн хувьд өнгөрсөн долоо хоногт Саскачеваны хойд хэсгийн зүүн Атабаска сав газарт орших “Christie Lake” төсөлд шинэ нээлт хийснээ мэдэгдсэн билээ. Дунджаар 7.8 хувийн ураны исэл буюу өндөр агуулгатай эрдэсжилтийг тогтоосон бөгөөд 2022 онд дэлхий дахинд мэдээлэгдсэн хамгийн өндөр агуулгатай эрдэсжилтэд тооцогдож байна.