Оюутолгой: 2010 оноос үндэсний худалдан авалтад нийт 4.72 тэрбум ам.доллар зарцуулжээ

Б.БАЯРТОГТОХ

"Оюутолгой" компани энэ оны гуравдугаар улирлын байдлаар татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 237 сая ам.доллар буюу 716.8 тэрбум төгрөгийг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.

Нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш тус компани нийт 3.81 тэрбум ам.доллар буюу 8.6 их төгрөгийг дээрх хэлбэрээр төлсөн байна. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтжээ.

2010 оноос хойш үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд 14.5 тэрбум ам.доллар буюу 32.5 их наяд төгрөг "Оюутолгой" компани зарцуулсан гэсэн дүн мэдээтэй байна.

Тайлан улиралд "Оюутолгой" 788 ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллажээ. Үүний 525 нь үндэсний ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 75 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулжээ. 2010 оноос хойш үндэсний худалдан авалтад нийт 4.72 тэрбум ам.доллар зарцуулсан байна.