Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн форумд оролцох үеэрээ өнөөдөр (2026.09.03) Монгол Улсын түлш, шатахууны хангамжийн талаар мэдээлэл өглөө.
Сайдын мэдээлснээр, ОХУ дотоодын хэрэгцээгээ хангах зорилгоор газрын тосны бүтээгдэхүүн импортолж байгаа ч Монгол Улсад экспортлох боломжийг олгожээ.
Долоо, наймдугаар сард автобензиний захиалгын 40 хувь нийлүүлэгдээгүй учир захиалгын 60 хувьд дотоодын түгээлтийг хийж байжээ. Харин есдүгээр сард нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, аравдугаар сараас өвлийн дизель түлшний нийлүүлэлтийг тогтвортой хангах талаар ОХУ-ын талтай тохиролцсон байна.
Түүнчлэн тавдугаар сараас хойш тасалдаад байсан онгоцны түлшний нийлүүлэлтийг есдүгээр сараас сэргээж, дотоодын хэрэгцээг бүрэн хангах талаар тохиролцжээ.
Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний импортыг нэг улсаас хэт хамаарах байдлыг бууруулах бодлого баримталж байна.
Харин БНХАУ-аар дамжуулан тээвэрлэхэд төмөр замын тээврийн квот авахад хүндрэлтэй бөгөөд тус улсын дотоодын ачаа тээврийн эргэлт өндөр байдгийг салбарын Сайд онцолжээ.






















