С.БОЛД-ЭРДЭНЭ
"Туркойз Хилл Ресурс"-ын хувьцаа эзэмшигчдийн хурал өчигдөр орой болох байсан ч 7 хоногоор хойшилж, энэ сарын 8-нд болохоор боллоо. Тус компанийн 51 орчим хувийг эзэмшигч "Рио Тинто" нь бусад 49 хувийг эзэмшигч жижиг хувьцаа эзэмшигчдийн эзэмшлийн хувьцааг худалдаж авах санал тавьсан. Жижиг хувьцаа эзэмшигчид саналаа өгсөн бөгөөд нийт хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулах байсан юм.
Жижиг хувьцаа эзэмшигчдийн 2/3 нь дэмжсэн тохиолдолд "Рио Тинто"-гийн саналыг хүлээж авахаар байсан юм. Харин жижиг хувьцаа эзэмшигчдээс Pentwater Capital Management LP болон SailingStone Capital Partners хамгийн ихээр эсэргүүцсэн. "Рио Тинто" тэдэнтэй тохиролцсоноор дээрх компаниуд хувьцаа эзэмшигчдийн хуралдаанд санаа өгөхөөс түдгэлзэж, арилжаанд оролцохгүй байх эрхээ эдлэхээр болсон байна. Ингэснээр “Рио Тинто” компанийн санал “Туркойс Хилл Ресурс”-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар дэмжигдсэн тохиолдолд Pentwater Capital Management болон SailingStone Capital Partners нар нэгж хувьцааг 34.40 канад доллароор үнэлсэн арилжааг “Рио Тинто” компанитай гүйцэлдүүлж, үнэлгээний зөрүү гарсан тохиолдолд арбитраар шийдвэрлүүлэх юм байна.