Baosteel: 2023 онд Хятадын гангийн үйлдвэрлэл буурахгүй

2023 онд Хятадын ган үйлдвэрлэл өмнөх жилийнхтэй ижил байх төлөвтэй гэж тус улсын гангийн хамгийн том үйлдвэрлэгч “Baoshan Iron & Steel” компани үзэж байна.

Дэлхийн гангийн хамгийн том үйлдвэрлэгч Хятад 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлыг дээд хэмжээнд хүргэж, 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийн 0 ялгаралтай улс болох зорилт дэвшүүлсэн билээ. Уг зорилтыг хангах үүднээс тус улс 2021 оноос түүхий гангийн үйлдвэрлэлийн хэмжээнд хяналт тавьж буй. 2022 онд Хятад улс 1.018 тэрбум тонн ган үйлдвэрлэсэн нь өмнөх жилийнхнээс 1.7 хувиар буурсан юм.

“Baoshan Iron & Steel”-ийн охин компани Baosteel эхний улирлын тайлангаа гаргасны дараа компанийн Гүйцэтгэх захирал Жоу Жишин дотоодын гангийн зах зээлийн талаарх таамаглал дэвшүүлжээ. Baosteel энэ оны эхний улиралд 11.87 сая тонн ширэм, 12.83 сая тонн ган үйлдвэрлэсэн. Оны эцэс гэхэд 50.89 сая тонн ган үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.