Засгийн газрын (2023.05.17) хуралдаанаар Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх эрхийг “Нарийнсухайтын төмөр зам”ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
Хувийн хэвшлийн 200 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус төмөр замыг барьж, 6 жилийн хугацаанд ашигласны дараа үнэ төлбөргүй “Монголын төмөр зам”компанид 100 хувь шилжүүлэх нөхцөлтэй хэрэгжүүлнэ.
Энэ тавдугаар сард бүтээн байгуулалт эхэлж, ирэх аравдугаар сард багтаан төмөр замыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус төмөр зам нийт 7км урттай, салаа төмөр зам 20 орчим км байх аж.
Баруун босоо тэнхлэгийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1250 км төмөр зам барих сонгон шалгаруулалт дуусчээ. Барилга угсралтын ажлыг энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлэхээр төлөвсөн байна.
Гашуунсухайт- Ганцмод боомтын төмөр замын ТЭЗҮ боловсруулах сонгон шалгаруулалтад БНХАУ-ын “Төмөр замын 2-р товчоо” шалгарчээ.
Зүүн босоо тэнхлэгийн Хөөт-Бичигт чиглэлийн 426 км төмөр замын барилга угсралтын гэрээг зургаадугаар сард байгуулах аж.