
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хариуцлагатай уул уурхайг тууштай дэмжнэ. Ашиглалтын ч бай хайгуулын бай тусгай зөвшөөрлөө төр өгсөн л бол бодлогоор дэмжинэ. Миний асуудал биш гэж хойш суухгүй. Салбарын үйл ажиллагааг хааж боосон зүйл гаргуулахгүйн тулд ажиллана. Мөн хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих өрсөлдөөний чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана. Төр давуу байдалтай хандаж болохгүй. Төр бодлогоороо хувийн хэвшлийнхнээр ажлыг нь сайн хийлгэх ёстой. Дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаална. Үүнийгээ бусад талууд, эрх бүхий хүмүүст ойлгуулахыг чармайж ажиллана" гэлээ.