

Монгол Улсын Засгийн газрын хувьд талууд харилцан ашигтай байх зарчим баримталж байгаа бөгөөд монгол ажилчдыг мэргэшүүлэх, уурхай ажиллаж явцад ажилчдыг түр кэмпэд байрлуулах биш тухайн бүс нутгийн хөгжлийг дэмжиж орон сууц бүхий суурьшлын бүс байгуулж, гэр бүлтэйгээ амьдрах орчин бүдүүлэх, говийн бүсийн экосистемийг алдагдуулалгүй байгаль орчны нөхөн сэргээлтэд онцгой анхаарах заалтуудыг тусгахаар ажиллана.

“Орано” группын зүгээс Хөрөнгө оруулалтын гэрээний эхний загварыг үндсэн 5 бүлэгтэй байхаар төлөвлөжээ.
1. Хөрөнгө оруулалтын тодорхойлолт, хамгаалалт
2. Эдийн засгийн орчны тогтвортой байдал
3. Байгаль орчны хамгаалал ба бүс нутгийн хөгжил
4. Санхүүгийн менежмент
5. Хуулийн нэр томьёо ба нөхцөл
1. Хөрөнгө оруулалтын тодорхойлолт, хамгаалалт
2. Эдийн засгийн орчны тогтвортой байдал
3. Байгаль орчны хамгаалал ба бүс нутгийн хөгжил
4. Санхүүгийн менежмент
5. Хуулийн нэр томьёо ба нөхцөл
“Орано майнинг” компани Монгол Улсын томоохон их, дээд сургуулиудтай хамтран мэргэжилтэн бэлтгэх ажил эхлүүлсэн бөгөөд эхний ээлжинд багш нарыг сургана. Уурхай хаагдсаны дараах байгаль орчны нөхөн сэргээлтийн зардлыг Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгахаар болжээ.
Мөн Сайншанд, Зүүнбаян, Улаанбадрах зэрэг суурин газрыг түшиглэн монгол ажилчдын амьдрах хотхон, дэд бүтцийг байгуулах боломжтойг ярилцсан байна. Хөрөнгө оруулалтын гэрээг 2023 онд үзэглэвэл 2024 онд хөрөнгө оруулалтыг шийдэж, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгээд 2028 оноос ураны үндсэн олборлолтоо эхлүүлэх юм.