Биржээр 12.8 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжив

Биржээр өнгөрсөн наймдугаар сард 4.3 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжсан байна. Үүнд 3.6 сая тонн нүүрс, 729.3 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал, 6630 тонн хайлуур жонш, 4530 тонн зэсийн баяжмал багтжээ. 

Өнгөрсөн сард "Энержи Ресурс" ХХК баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс, "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК Fe-62% төмрийн баяжмал гэсэн хоёр бүтээгдэхүүнийг шинээр арилжаанд оруулсан байна. 

2025 он гарснаас хойш найман сард 12.8 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулсан байна. Бүтээгдэхүүний төрлөөр ангилбал 8.7 сая тонн нүүрс, 4 сая тонн төмрийн хүдэр, баяжмал, 34.8 мянган тонн хайлуур жонш, 27.1 мянган тонн зэсийн баяжмалыг тус тус арилжжээ. Оны хоёрдугаар хагасаас эхлэн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа сэргэсэн байна. 

Нүүрс болон төмрийн хүдэр, баяжмалын сар тутмын арилжааны биет хэмжээний мэдээлэлтэй танилцана уу. 
Нүүрсний арилжаа
Нэгдүгээр сард 256 мянган тонн,
Хоёрдугаар сард 172.8 мянган тонн,
Гуравдугаар сард 249.6 мянган тонн,
Дөрөвдүгээр сард 1.3 сая тонн,
Тавдугаар сард 51.2 мянган тонн,
Зургаадугаар сард 275.2 мянган тонн
Долоодугаар сард 2.8 сая тонн,
Наймдугаар сард 3.6 сая тонн,

Төмрийн хүдэр, баяжмалын арилжаа
Нэгдүгээр сард 1 сая тонн,
Хоёрдугаар сард 917.4 мянган тонн,
Гуравдугаар сард 145.2 мянган тонн,
Дөрөвдүгээр сард 660 мянган тонн,
Тавдугаар сард 92.4 мянган тонн,
Зургаадугаар сард 135.3 мянган тонн,
Долоодугаар сард 336.6 мянган тонн,
Наймдугаар сард 729.3 мянган тонныг тус тус арилжсан байна.