Саудын Арабын Мадина бүс нутагт ураны агууламжтай 110 сая тонн хүдэр илрүүлснийг Вена хотод болж буй Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурал (2026.09.14-18)-ын үеэр тус улсын Эрчим хүчний сайд Абдулазиз бин Салман мэдэгджээ.
Энэхүү нээлт нь Саудын Араб дотоодын ураны нөөцөө судалж, цөмийн түлшний үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зорьж байгаа үед зарлагдаж байна. Тус улс өнгөрсөн долоодугаар сард АНУ-тай энхийн зориулалттай цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулсан. Уг хэлэлцээр нь хоёр улсын цөмийн салбарт олон арван жил үргэлжлэх, олон тэрбум ам.долларын хамтын ажиллагааны суурь болохоор байна.
Мөн Саудын Арабын Ma’aden компани АНУ-ын MP Materials-тай газрын ховор элементийг боловсруулах, ялгах болон дагалдах уран үйлдвэрлэх чадавхыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Саудын Араб цөмийн эрчим хүчийг үндэсний эрчим хүчнийхээ нэг хэсэг болгож, эх үүсвэрээ төрөлжүүлэхийг зорьж байна.
Эх сурвалж: The National News




















