Монголбанк наймдугаар сард 3 тонн үнэт металл худалдан авчээ

Төв банк 2025 оны зургаадугаар сараас хойш хамгийн их үнэт металлыг өнгөрсөн сард худалдан авсан байна. 

Монголбанк 2026 оны наймдугаар сард 3,058 кг үнэт металл худалдан авсан байна. Ингэснээр оны эхнээс өссөн дүнгээр тусгай зөвшөөрөл бүхий 93 аж ахуйн нэгж, үнэт металлын арилжаа эрхлэгч 39 иргэд нийт 11.9 тонн үнэт металл худалдан авчээ. 

Наймдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 616 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2,130.4 кг металл худалдан авсан байна. 

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд 2026 оны наймдугаар сард 1 грамм алт худалдаж авах дундаж үнэ 507,274.76 төгрөг байсан аж.