Өмнөд Африкийн нийслэл Йоханнесбургт төвтэй, дэлхийн хамгийн том уурхайн овоолго болон хаягдал даланг дахин боловсруулж алт олборлогчдын нэг DRDGOLD компани 2026 оны зургаадугаар сарын 30-нд дууссан санхүүгийн жилд нэгж хувьцаанд ногдох ашиг болон үндсэн ашиг 85-95 хувиар өсөх төлөвтэй байгаагаа мэдээллээ.
Тус компани 2026 оны санхүүгийн жилд 155,577 унц алт үйлдвэрлэсэн нь төлөвлөгөөний дээд хязгаараас 5.5 мянган унцаар давжээ. Харин бэлэн мөнгөний үйл ажиллагааны зардал 60 мянган ам.доллар (967,544 ранд)/кг байсан нь төлөвлөснөөс 1500 орчим ам.доллароор доогуур гарсан байна.
Ийм өсөлт гаргахад алтны үнэ таатай байсны дээр үйлдвэрлэлийн гүйцэтгэл, хөрөнгө оруулалтын сахилга бат адилхан чухал нөлөө үзүүлснийг компанийн удирдалагууд онцолжээ.
DRDGOLD компанийн орлого 42 хувиар өсөж 692 сая ам.доллар (11.2 тэрбум ранд)-т хүрэхэд алтны дундаж үнэ 40 хувиар, борлуулсан алтны хэмжээ 1 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.




















