Асгатын мөнгөний ордын өндөр уулын бүсэд 2.6 км авто зам байгуулснаар жил орчим саатаад байсан нэмэлт хайгуулын ажлыг сэргээх боломж бүрдсэн талаар “Эрдэнэс Монгол” нэгдлээс өнөөдөр (2026.09.28) мэдээллээ.
Шинэ зам ашиглалтад орсноор жил орчим хугацаанд саатаад байсан Асгатын мөнгөний ордын нэмэлт хайгуулын ажлыг сэргээжээ. Мөн ордын хөрөнгө оруулалтын нөхцөлийг сайжруулах ач холбогдолтой гэж компанийн зүгээс үзэж байна.
Өмнө нь Асгатын ордод хүрэхийн тулд ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин зорчих шаардлагатай байсан нь ордын хөрөнгө оруулалтын үнэлгээнд сөргөөр нөлөөлдөг байжээ. Харин Монгол Улсын нутаг дэвсгэрээр ордод шууд хүрэх боломж бүрдсэнээр ОХУ-ын нутгаар дамжих маршрутаас хамаарах шаардлагагүй болж, хайгуул болон цаашдын хөрөнгө оруулалтын нөхцөл сайжирсан байна.




















