Монгол Улс 2026 оны эхний долоон сард 5.1 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолж, 364 сая ам.долларын орлого олсон байна. Экспортын тонн тутмын дундаж үнэ 70.6 ам.долларт хүрчээ.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад төмрийн хүдэр, баяжмалын экспортын биет хэмжээ 478 мянган тонн, экспортын орлого 32 сая ам.доллароор өссөн байна.
2026 оны
- I сард 702 мянган тонн, 50 сая ам.доллар,
- II сард 587 мянган тонн, 41 сая ам.доллар,
- III сард 653 мянган тонн, 44 сая ам.доллар,
- IV сард 748 мянган тонн, 52 сая ам.доллар,
- V сард 839 мянган тонн, 60 сая ам.доллар,
- VI сард 827 мянган тонн, 60 сая ам.доллар,
- VII сард 807 мянган тонн, 57 сая ам.долларын төмрийн хүдэр, баяжмал тус тус экспортолжээ.





















