БНХАУ-ын муж, өөртөө засах орнуудын коксжих нүүрсний тонн тутмын дундаж үнэ 2026 оны наймдугаар сарын 27-ны байдлаар 1601 юань хүрч, тавдугаар сарын 13-ны өдөртэй харьцуулахад 29 хувь буюу 358 юаниар өссөн гэж Sxcoal сайт мэдээллээ.
Бүс нутгуудаас Ганьсу 670 юань, Шэньси 660 юань, Өвөр Монгол 619 юань, Ниншя 554 юань, Шаньси 526 юань, Хэнань 496 юань, Хэбэй 434 юаниар тус тус өссөн нь хамгийн өндөр өсөлтөд тооцогджээ.
Хятадад коксжих нүүрсний үнэ өсөхөд Шаньси мужийн Люшэньюй далд уурхайн ноцтой ослын дараа уурхайн аюулгүй үйл ажиллагааны хяналтыг тус улсад чангатгаж, зарим уурхайн олборлолтын үйл ажиллагааг зогсоож, бууруулсан нь нийлүүлэлтэд нөлөөлсөн байна. Үүнээс гадна гангийн үйлдвэрлэлийн түүхий эдийн эрэлт, коксжих нүүрсний хомстол, хомстохоос сэргийлж үйлдвэрүүд худалдан авалтыг нэмэгдүүлсэн, далайн боомтууд дахь нүүрсний нөөц багассан, олон улсын тогтворгүй байдал зэрэг хүчин зүйл үнэ өсөхөд нөлөөлсөн байна.






















