Газрын ховор элементийн хоёр төсөлд ₮60.5 тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатай

Ашигт малтмал газрын тосны газар Хөрөнгө оруулалт шаардлагатай төслийн мэдээллийг гаргасан байна. Тус мэдээлэлд нийт 49 аж ахуйн нэгжийн 54 төсөлд 4.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэжээ. Ашигт малтмалын төрлөөр ангилбал алт 23, шохойн чулуу 8, нүүрс 4, жонш 3, газрын ховор элемент, зэс, төмөр, гөлтгөнийн тус бүр 2, бал чулуу, битум, гантиг, гянтболд, лити, манган, цайр, цахиурын тус бүр 1 төсөл хөрөнгө оруулалт хайж байна. 


Хүснэгтийн тайлбар: АМГТГ-т ирүүлсэн нийт 54 төслийн төрөл, ашигт малтмалын төрлийн ангилал



Газрын ховор элементийн хоёр төслийг “Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп” ХХК эзэмшиж байна. Хоёр төслийн нэг болох Шар толгойд хайгуул, Халзан бүрэгтэй, Ар хүрэнд ашиглалтын хөрөнгө оруулалт хайж байгааг мэдээлжээ. 


Шар толгой

Эзэмшигч: “Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп” ХХК

Тусгай зөвшөөрөл: MV-011933

Байршил: Увс аймаг, Завхан сум

Нөөц баялаг:

Ангилал

Зэрэглэл

Хүдэр

Элемент

Баялаг

P

6.2 сая.тн

Трео 5.8 мян.тн

Циркони 14.8 мян.тн

Ниоби 2.3 мян.тн

Нөөц 

В

391 мян.тн

Трео 430.8 тн

Циркони 1.03 мян.тн

Ниоби 148.4 тн


Шар толгойн тусгай зөвшөөрөл 2036 он хүртэл хүчинтэй, улс төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажил, гүйцэтгэсэн геофизикийн ажил, гүйцэтгэсэн геологийн зураглал тус бүр хийгдсэн байна. Өнөөгийн байдлаар хайгуулын ажилд зарцуулсан зардал, оруулсан хөрөнгө оруулалт тус бүр 1 тэрбум төгрөг, цаашид 10 тэрбумын төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэмэлт хайгуул хийх, нөөцийг өсгөхөд зарцуулахаар төлөвлөжээ. 


Халзан бүрэгтэй, Ар хүрэн

Эзэмшигч: “Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп" ХХК

Тусгай зөвшөөрөл: MV-006911, MV-02335

Байршил: Ховд аймаг, Мянгад сум, Ярантын боомтоос 414 км

Ордын нөөц: 2025-01-01-ний байдлаар

Ангилал

Зэрэглэл

Хүдэр

Металл

Геологи

B+C

268.2 сая.тн

TREO 1.2 сая.тн

Үйлдвэрлэл

B’

236.6 сая.тн

TREO 1.0 сая.тн


Халзан бүрэгтэй, Ар хүрэн төслийн цахилгаан эрчим хүчний эх үүсвэр нь сэргээгдэх байх бөгөөд жилийн эрчим хүчний хэрэглээ 137.9 сая кВт.цаг, усны эх үүсвэрийн гадаргын буюу гол, горхи, нуур, цөөрөм, усны жилийн хэрэглээ 6.9 сая м3 байна. 


Ордын ашиглах хугацаа 15 жил, уурхайн хүчин чадал жилийн 5 сая тонн хүдэр, бүтээгдэхүүний гаргалт 7.3 сая тонн хам баяжмал MREO байна. Өнөөгийн байдлаар оруулсан хөрөнгө оруулалт 20 тэрбум төгрөг, шаардлагатай хөрөнгө оруулалт 50.5 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтыг тоног төхөөрөмж, барилга байгууламжид зарцуулна. Борлуулалтын орлого 5 их наяд төгрөг байна.