С.Болд-Эрдэнэ
Дэлхийн уул уурхайн салбарын хамгийн том чуулга PDAC2023 үргэлжилж байна. Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацаас УУХҮЯ-тай хамтран энэ өдрүүдэд “Монголын өдөр” хурлыг амжилттай зохион байгууллаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жилийн “Монголын өдөр”-өөр танилцуулах илтгэл, төслүүд шинэлэг бөгөөд цаг үетэйгээ нийцсэн, мөн Монголыг сонирхож байгаа шинэ хөрөнгө оруулагчид, шинэ компаниуд “Монголын өдөр”-т хүрэлцэн ирснээрээ онцлог байв. Энэ жилийн PDAC-т Монголын компаниуд алтны төслүүдээс гадна лити, никель, кобальт, графитын төслүүдээ танилцуулсан нь шинэлэг болов. Дээрх эрдсийн хайгуул, хөрөнгө оруулалт, эрэлт PDAC-н ярианы гол сэдэв болж байна. “Монголын өдөр”-т 100 орчим гадаадын хөрөнгө оруулагч, компаниудын төлөөлөл оролцохоо илэрхийлж бүртгүүлснээс тал орчим нь оролцож өмнөх жилүүдтэй харьцуулахад оролцогч олонтой болов. “Монголын өдөр” -ийг нээж, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар илтгэл тавьсан. Тэрбээр юун түрүүнд компаниуд, хөрөнгө оруулагчдын байнга асуудаг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж буйгаа танилцуулсан нь хуралд оролцогчдын сонирхлыг ихэд татаж байв. Монголын уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлуудыг эрэмбэлж, шат дараатай шийдвэрлэснээ хөрөнгө оруулагчдад танилцуулсан. Уул уурхайн салбарт тулгамдаж буй үндсэн 6 асуудал байгаа. Нэгдүгээрт, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй олон жил болсныг зогсоож, сонгон шалгаруулалтаар, тэр дундаа цахимаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Хөрөнгө оруулагчид дэлхийн хаанаас ч Монголд хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой болжээ. Мөн ирэх 4 дүгээр сард Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барих бөгөөд уг төсөлд өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгодог болохоор тусгасан байна. Хоёрдугаарт, АМНАТ-ийг хөрөнгө оруулагчдад таатай байлгахаар шийдвэрлэж байгаа аж. Тухайбал зэсийн үнэ 8500 ам.доллар байхад АМНАТ 19 хувь буюу 1615 ам.доллар болдог байна. Үүнийг 8.7 хувь хүртэл бууруулж байгааг Сайд онцолсон. Зэсийн өндөр АМНАТ-өөс болж зогсонги байдалтай байгаа ашиглалтад бэлэн болсон ордуудын үйл ажиллагаа сэргэх боломжтой болох юм. Гуравдугаарт, тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд авдаг татварын хэмжээ ойлгомжгүй байсныг тодорхой ойлгомжтой болгожээ. Лиценз шилжүүлэхэд авдаг татварыг хэлцлийн үнээс тооцож авна. Хэрэв хэлцлийн үнийг бага тогтоосон байвал анх дуудлага худалдаагаар авсан үнээс тооцохоор болж байгаа аж. Дөрөвдүгээрт, орон нутгийн иргэдийн уул уурхайг эсэргүүцэх хандлагыг өөрчлөх чиглэлээр олон ажил хийж байгаа аж. Тухайлбал АМГТГ-ын Төлөөлөгчийн газрыг бүсчилсэн байдлаар нээж байгаа. Мөн АМНАТ-ийг тухайн аймаг, суманд илүү хуваарилах, хөгжилд нь зарцуулах асуудлыг шийдвэрлэж байгаа аж.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар цаашид компаниуд, хөрөнгө оруулагчдыг бүхий л талаар дэмжиж ажиллахаа дахин дахин тодотгож байна. Салбарын мэргэжлийн хяналтын бүтэц яамны харьяанд ирснээр цаашид компаниудыг үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад зөвлөн туслаж, дэмжих зорилгоор ажиллах юм байна.
Монголд хөрөнгө оруулах боломж, геологийн сонирхолтой потенциалын талаар илтгэлийнхээ дараагийн хэсэгт танилцуулсан. Юун түрүүнд Монголдкритикал минерал, газрын ховор элементийн нөөц, орд илрэх бүрэн боломжтойг танилцуулсан. Манай хөрш улсуудын ховор элементийн томоохон ордуудын байршил нь манай улсын баруун хэсэгт хилтэй ойролцоо байдаг байна. Энэ нь геологийн тогтоцын хувьд манай улсад ч томоохон орд илрэх магадлалыг нэмж байгаа юм. Ховор элементээс гадна алтны томоохон нөөц ч тогтоогдох магадлал байгааг Ж.Ганбаатар сайд онцолсон. Төсвийн хөрөнгө оруулалтаар зүүн хэсэгт геологийн ерөнхий зураглалыг гаргасан бөгөөд алтны хайгуул хийхэд, нөөц илрүүлэх бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гарчээ.
Энэ жилийн PDAC хурал, илтгэл, сэдвүүд критикал минерал, алтны салбарыг ихэд тодотгосон гэхэд болно. Угаас PDAC хурлын сэдэв, үзэсгэлэнгээ гаргасан компаниудыг харахад дийлэнх нь алт, критикал минералын төслүүд байв. Монгол Улс ч энэ “моод” -ноос хоцорсонүй. “Монголын өдөр” -өөр алт, лити, никелийн компаниуд төслүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулсан юм.
“Asian Battery Minerals” компани бол Австралид байгуулагдсан, Монголд лити, никель, графитын хайгуул хийдэг компани. Тус компани хэдийгээр шинэ, жижиг компани ч BHP Group-н техникийн дэмжлэгийг авсан, эрлийнажлын эхний үр дүн нь сайн гарсан гэдгийг Гүйцэтгэх захирал З.Ган-Очир тодотгож байв. Мөн үндэсний “Цогш” компани 2016 оноос хойш Увс аймагт никель, кобальтын хайгуул хийж байгаа аж . Тус компанийн Гүйцэтгэх захирал Д.Энх-Эрдэнэ хайгуулын ажлын үр дүнгээ танилцуулсан. Туршилтын 125 метр хоёр цооног өрөмдөхөд никель, зэс, цагаан алтны илэрц гарчээ. Хайгуулын ажил үр дүнтэй байх магадлал өндөр болохоор энэ жил 3000 метр хүртэл өрөмдлөг хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Харин хайгуулд ихээхэн хөрөнгө оруулалт шаардлагтай байдаг тул сонирхсон хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ Д.Энх-Эрдэнэ захирал онцолж байв.
“Монголын өдөр” -ийн хоёрдугаар хэсэгт алт, зэсийн компаниуд төслүүдээ танилцуулсан. Юун түрүүнд “Оюутолгой” компанийн Гүний уурхайн захирал Жак Вон Тондер төслийн явцын талаар танилцуулж, гүний уурхайн олборлолт эхлэхэд бэлэн болсныг мэдээлсэн. Гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт, хамгийн том бүтээн байгуулалтыг 10 гаруй жилд хийж бүтээснээрээ Оюутолгой төсөл орчин цагийн Монголын уул уурхайн жишиг болсон. Монголд хамгийн удаан, хамгийн тогтвортой хайгуул хийж, тодорхой нөөц нээн илрүүлсэн компаниуд бол “Эрдэнэ Ресурс Девелопмент”, “Занаду Майнз”. Нөгөө талаар тус хоёр компани Монголын геологи хайгуулын боломжийн тод жишээ, Монголд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдын сайн жишиг болсон гэхэд болно. Монголд 20 гаруй жил хайгуулж хийж байгаа “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Баян Хөндийн алтны ордыг нээн илрүүлж, дараагийн шатанд гаргахад бэлдэж байгаа. Тэд Mongolian Mining Corporationетой хамтын ажиллагаа тогтоож, хөрөнгө оруулалт авахаар болсон билээ. Харин “Занаду Майнз” компани дэлхийн томоохон компаниудын нэг “Зижин Майнинг” -аас хөрөнгө оруулалт татаж, төслийн бүтээн байгуулалтаа эхлэхэд бэлдэж байгаа аж. Хоёр төсөл ойрын жилүүдэд олборлолтоо эхлүүлэхийг зорьж байгаагаа онцолсон юм. Үүнээс гадна Монголын үндэсний уул уурхайн компани “Хан Алтай Ресурс” төслөө танилцуулсан. Нийт 86 тонн гаруй алтны нөөц нээн илрүүлсэн. Бүтээн байгуулалт, олборлолтыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Эхний үе шатанд жилд 3 сая тонн хүдэр боловсруулах бол дараагийн үе шатанд 10 хүртэлх сая тонн хүдэр боловсруулах хүчин чадлыг нэмэх юм байна. Эхний ээлжийг энэ онд ашиглалтад оруулж, олборлолтоо эхлүүлэх бол хоёр дахь ээлжийг 2026 онд ашиглалтад оруулж, олборлолт эхлэхээр төлөвлөжээ.
“Монголын өдөр” -н нэг онцлог нь зөвхөн хайгуул, уурхайн төслүүдийг танилцуулах байсангүй. Уул уурхайн салбарт үр дүнтэй хэрэгжиж буй нийгэм, байгаль орчны чиглэлийн төслүүд ч үр дүнгээ танилцуулсан. “Алт-2” хөтөлбөр алтны компаниудад санхүүгийн томоохон дэмжлэг болсон хэмээн “Степпе Голд” компанийн дэд ерөнхийлөгч Aneel Waraich онцолсон. Мөн Канадын уул уурхайн ассоциацын Дэд Ерөнхийлөгч Photinie Koutsavls тогтвортой уул уурхайн талаар, Тогтвортой, хариуцлагатай уул уурхайн кодексын талаар танилцуулсан юм. IFC-н Монголд хэрэгжүүлж буй D2D хөтөлбөрийн зохицуулагч Б.Дэлгэрмаа мөн төслийн үр дүн, сайн туршлагын талаар танилцууллаа.
PDAC2023 чуулганд Монголын 20 гаруй компани оролцож байна. Эрэл, хайгуулын шатандаа яваа, хайгуулаас бүтээн байгуулалтын шатанд шилжсэн, бүтээн байгуулалт нь дуусаж байгаа төсөл гээд бүхий л шатны компаниуд оролцож байна. Түүнчлэн зөвлөх үйлчилгээ, ханган нийлүүлэгч компаниудын төлөөлөл ч оролцож байгаа юм. Энэ жилийн чуулганд оролцогчдыг зохион байгуулалтаар хангах, “Монголын өдөр” –ийг зохион байгуулах ажлыг Монголын Уул Уурхайн үндэсний ассоциац УУХҮЯ хамтран зохион байгуулж, МУУҮА-ын гишүүн компаниуд ивээн тэтгэн оролцож байна. “Энэ жилийн PDAC арга хэмжээний үеэр болдог “Монголын өдөр”-ийг МУУҮА-ийн зүгээс үр дүнтэй зохион байгуулахыг зорьсон. Гишүүн компаниуд маань маш идэвхтэй оролцож байна. Энэ жил Эрдэнэт, Оюутолгой зэрэг том компаниудаас гадна алт, критикал минералын хайгуулын төслүүдийг идэвхтэй оролцлоо” хэмээн онцоллоо.