2025 оны 11 дүгээр сард Монголын хөрөнгийн биржээр 3.7 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжсан байна. Үүнээс
- нүүрс 3.5 сая тонн,
- төмрийн хүдэр, баяжмал 151.8 мянган тонн,
- хайлуур жонш 3315 тонн,
- зэсийн баяжмал 4530 тонныг тус тус арилжжээ.
11 дүгээр сард "Эрдэнэс Тавантолгой" ХК 2.7 сая тонн бүтээгдэхүүн арилжсан нь нийт арилжааны 73 хувийг бүрдүүлсэн байна.
Өнгөрсөн сард нүүрсний арилжаанд "Мөнх Тэнүүн Оргил" ХХК баяжуулсан дунд зэрэг үнслэгтэй, сул коксжих нүүрс гэсэн нэг төрлийн бүтээгдэхүүнийг шинээр арилжаанд оруулж ирсэн. Тус компани 15 багц буюу 96 мянган тонн бүтээгдэхүүнийг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр DAP Ганцмод боомт хүргэх өгөх нөхцөлтэй арилжсан байна.
Мөн хугацаанд "Өсөх Зоос" ХХК 64 мянган тонн бүтээгдэхүүн арилжсан байна. Энэ нь он гарснаас хойших тус компанийн анхны арилжаа болжээ.
“Эрдэнэс Критикал Минералс“ ТӨҮГ Fe-52% төмрийн хүдэр, Fe-65% төмрийн баяжмал, CaF2-95% хайлуур жоншны баяжмал гэсэн гурван бүтээгдэхүүнийг амжилттай арилжжээ.




















