Үндэсний баялгийн төрөлжсөн сангуудын Ажлын хэсэг хуралдана

УИХ-ын 2025 оны Намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудал, тов, дараалал гарсан байна. Тус мэдээллээс товчлон хүргэе. 

Мягмар гараг (2025.11.18)
Монголбанк дахь Үндэсний баялгийн төрөлжсөн сангуудын хөрөнгийн зарцуулалт, үр дүнгийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хяналт шалгалтын ажлын хэсгийн хуралдаан (Эдийн засгийн байнгын хороо, "Үндсэн хууль" танхим, 15:00 цагт)

Лхагва гараг (2025.11.19)
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мега төслүүдийн хэрэгжилттэй танилцаж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх хүрээнд санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан (УИХ-ын даргын 2025 оны 365 дугаар захирамжаар байгуулагдсан, "Их засаг" танхим, 12:00 цагт)

“Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдвээр зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголын тайлан (Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан, "Их Эзэн Чингис хаан" танхим, 15:00 цагт)

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.07.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ (Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ, "Их Эзэн Чингис хаан танхим)

Пүрэв гараг (2025.11.20)
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.07.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ ("Их хуралдай" танхим, 10:00 цагт)