Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны IX хуралдаан өчигдөр (2025.11.19) болсон байна.
Тус хуралдаанаар хоёр улс ашигт малтмалын хоёр талын давуу талыг томоохон төсөл, хөтөлбөрийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн анхаарч ажиллана гэдгийг илэрхийлсэн байна. Тухайлбал “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулах” төсөлд хамтран ажиллана гэдгийг онцолсон.
Түүнчлэн Монгол Улсын хөгжлийн стратегийн зорилтуудыг дэмжих хүрээнд гангийн үйлдвэрлэл, зэс хайлуулах зэрэг үндэсний хэмжээний мега төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон. Эдгээр төсөлд БНСУ-ын дэвшилтэт технологи, шууд хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтын ажиллагааг уялдуулахаар тохиролцсон аж.
Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа "Стратегийн түншлэл" өндөр түвшинд бүх салбарт хөгжиж байгаа нь Хамтарсан хорооны механизм чухал үүрэгтэй болохыг онцолсон гэж ГХЯ-наас мэдээллээ.




















