Төмрийн экспортын 40 хувийг хоёр төрийн өмчит ААН бүрдүүлсэн байна

Монгол Улс он гарснаас хойш 10 сарын хугацаанд 7.2 сая тонн төмрийн хүдэр, баяжмалыг 519.9 сая ам.доллароор экспортолсон байна. Экспортын тонн тутмын дундаж үнэ 72 ам.долларт хүрчээ.  

Төмрийн хүдэр, баяжмалын экспортод 41 аж ахуйн нэгж оролцож байна. Нийт экспортын жингийн 40 хувь буюу 2.9 сая тонныг төрийн өмчит хоёр аж ахуйн нэгж, 60 хувь буюу 4.3 сая тонныг 39 хувийн аж ахуйн нэгж бүрдүүлсэн байна.

Төрийн өмчит "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ, "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК Монголын хөрөнгийн бирж (МХБ)-ээр өөрсдийн бүтээгдэхүүнийг арилжиж байгаа. Өнгөрсөн 10 сарын хугацаанд 4.3 сая тонн бүтээгдэхүүнийг ойролцоогоор 267 сая ам.доллароор экспортолсон байна. Экспортын тонн тутмын дундаж үнэ 61.3 ам.долларт хүрчээ. Хоёр компани МХБ-ээр 52-65 хувийн агуулга бүхий төмрийн хүдэр, баяжмалыг санал болгож байгаа юм. 

Биржээр арилжигдсан бүтээгдэхүүн тодорхой хугацаанд хүргэгдэх нөхцөлтэй байдаг тул экспортод гаргасан бүтээгдэхүүний хэмжээтэй зөрдөг билээ.