Уул уурхай олборлолтын салбарын сарын дундаж цалин 2023 онд 4.6 сая төгрөг хүрчээ. Энэ нь 2019 онтой харьцуулахад 56 хувиар буюу 2 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийн дундаж цалин 2.2 сая төгрөг, эмэгтэйчүүдийн дундаж цалин 1.3 сая төгрөгөөр нэмэгджээ.
Аж үйлдвэрийн салбарын ажиллагчдын цалинг дэд салбараар авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарын ажиллагчид хамгийн өндөр цалинтай байна.
Энэ нь цахилгаан, хий, агааржуулалтын салбарын ажиллагчдынхаас 2 дахин, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын ажиллагчдынхаас 2.6 дахин, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын ажиллагчдынхаас 3 дахин өндөр байна.
Өнгөрсөн жил улсын дундаж цалин 1.9 сая төгрөг болж 2019 онтой харьцуулахад 757 мянган төгрөгөөр өсжээ.
Эх сурвалж: ҮСХ