MiningWeek & MinePro 5 дахь жилдээ зохион байгуулагдана

Монголын уул уурхайн салбарын томоохон нэгдсэн платформ болох MiningWeek & MinePro 2026 олон улсын үзэсгэлэн, чуулга 2026 оны 9 дүгээр сарын 16–18-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Тайж Хайрханы бэлд 5 дахь жилдээ зохион байгуулагдана.

Тус арга хэмжээг Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран зохион байгуулж байна.

Платформын ач холбогдол

Энэхүү арга хэмжээ нь бодлого, хөрөнгө оруулалт, инновацыг стратегийн түвшинд уялдуулан нэгтгэдэг олон улсын ач холбогдол бүхий платформ юм. Энд төр, хувийн хэвшлийн байгууллагууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, худалдааны танхимууд, салбарын тэргүүлэгч компаниуд, ханган нийлүүлэгчид болон мэргэжилтнүүд нэг дор цуглана.

Оролцогчдын хүлээж буй боломж

MiningWeek & MinePro 2026-д оролцсоноор оролцогчид:

    уул уурхайн төслүүд, олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд, технологийн компаниуд, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчидтэй шууд харилцаа тогтоож, мэдээлэл солилцох;

    ханган нийлүүлэлтийн сүлжээнд холбогдож, шууд худалдан авалт, нийлүүлэлтийн түншлэл бий болгох;

    бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх

өргөн боломжийг олж авах юм. Мөн тогтвортой, хариуцлагатай, ногоон уул уурхайн чиглэлд бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэ арга хэмжээ чухал түлхэц болно.

Энэ жилийн уриа

Энэ жилийн арга хэмжээ "Towards Sustainability: Greener Future & Global Partnerships" уриан дор зохион байгуулагдаж, уул уурхайн салбарын тогтвортой хөгжил, ногоон шилжилт, олон улсын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэнэ.

Хөтөлбөрийн хүрээ

Үзэсгэлэн, чуулганы хүрээнд салбарын бодлого, хөрөнгө оруулалт, технологи, инновац, хамтын ажиллагааны асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэхийн зэрэгцээ мэдлэг, туршлага солилцох, шинэ түншлэл бий болгох боломж бүрдэнэ. Салбарын экспертүүд, судлаачид, залуучууд өргөнөөр оролцож, уул уурхайн салбарын хөгжлийн чиг хандлага, боломжуудтай танилцах юм.

www.miningweek.mn | www.minepro.mn