Засгийн газрын ээлжит хуралдаан (2026.06.17)-аас гаргасан шийдвэрийн талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ, "Олон улсын нээлттэй тендер зарлаж, Монгол Улсын бүхий л дипломат төлөөлөгчдийн газар, сайтуудаар дамжуулан мэдээллийг нэг сарын хугацаанд түгээсэн. Үүнд таван ААН орж ирснээс шаардлага хангасан хоёр ААН шалгарч үлдлээ. Хоёр ААН хураангуй жагсаалтад орсныг баталгаажуулж урилга хүргүүлэх шийдвэрийг гаргаж байна.
Нэг сарын хугацаанд ААН-үүдэд дэлгэрэнгүй мэдээлэл явуулах саналыг өгч, эцсийн байдлаар үнэлж, шалгарсан нэг оролцогчтой хөрөнгө оруулалтын гэрээ хийх төслийн асуудлыг ярилцаж, эцэслэж, Монгол Улсын Засгийн газраар оруулж, дараа нь УИХ-аар оруулах чиглэлийг авлаа.
Гангийн төсөл бол Монгол Улсын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна. Бид түүхийгээр нь байгалийн баялгаа олборлож, шууд гадаад улсад экспортолдог биш, дотооддоо боловсруулдаг байх манай Засгийн газрын нэг том төсөл болно. Зэсийн үйлдвэрийн төсөлд сонгон шалгаруулалт явж байгаа. Зэс хайлуулах үйлдвэрийн ялагч тодорсон. Засгийн газрын Ажлын хэсэг хэлэлцээр хийж байна.
Үргэлжлүүлж бид хөнгөн цагааны үйлдвэрийн шаардлагатай газрыг тусгай хэрэгцээнд авах болон чөлөө, зөвшөөрлийг олгох бусад асуудлыг шийдэж байгаа" гэв.





















