Уг таамгийг АНУ, БНХАУ-ын зэсийн нөөц бүрдүүлж буй үйл ажиллагаанд үндэслэжээ. Deutsche Bank-ийн тооцоогоор, 2026 оны эцэс гэхэд хоёр улсад дэлхийн зах зээл дэх зэсийн нийлүүлэлтийн 71 хувь төвлөрч болзошгүй байна. БНХАУ олон арван жилийн турш стратегийн зэсийн нөөц бүрдүүлж ирсэн бол АНУ зэсийн импортод тариф ногдуулж болзошгүй байгаа нь нийлүүлэлтийг тус улсын агуулахууд руу татахад нөлөөлж байна.
Хэрэв одоогийн нөөц төвлөрүүлэх хандлага үргэлжилбэл 2028 оны эцэс гэхэд дэлхийн зах зээлд зэс хомсдох эрсдэлтэй гэж шинжээчид тооцоолжээ. Гэхдээ зэсийн үнэ өсөхийн хэрээр зарим хэрэглэгч зэсийг хямд боловч цахилгаан дамжуулах үр ашиг багатай хөнгөн цагаанаар орлуулах хандлага нэмэгдэх учир зэсийн хомсдолоос зайлсхийх боломжтой гэж үзсэн байна.
Мөн зэсийн өнөөгийн үнэ зэсийг хөнгөн цагаан зэрэг өөр материалаар өргөн хүрээнд орлуулахад хүргэх хэмжээнд хараахан өсөөгүй байгаа юм.
Эх сурвалж: Investing.com
2027 оны II улиралд зэсийн үнэ $22 мянгад хүрч магадгүй
Deutsche Bank-ийн тооцоолсноор, зэсийн үнэ 2027 оны хоёрдугаар улиралд тонн тутамд 22,050 ам.долларт хүрч магадгүй байна. Энэ нь өнөөгийн үнийн түвшнээс бараг 50 хувиар өссөн үзүүлэлт юм.




















