Монголбанк 1 гр алтыг дунджаар ₮469 мянгаар худалдан авчээ

Монголбанк 2026 оны VII сард 1,439.2 кг, оны эхнээс хойш нийт долоон сарын хугацаанд 8.9 тонн үнэт металл худалдан авсан байна. Үүнээс Дархан-Уул аймгийн салбар 431.8 кг, Баянхонгор аймгийн салбар 1,677.1 кг үнэт металл худалдан авчээ. 

Монголбанкны өнгөрсөн сард худалдан авсан алтны хэмжээ 2025 оны мөн үетэй харьцуулахад 21.3 хувиар буюу 253 кг-аар өссөн байна. Мөн VII сард худалдан авсан алтны хэмжээ өмнөх сараас 991 кг-аар буурсан бол V сартай харьцуулахад 680.7 кг-аар өссөн байна. 

Төв банкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн үнээр тогтоодог бөгөөд өнгөрсөн сард 1 гр алт худалдаж авах дундаж үнэ 469,752.63 төгрөг байжээ.