Ботсвана Оросын хөрөнгө оруулагчдыг газрын ховор элемент, алмаазны салбарт урив

Ботсвана Москвад Элчин сайдын яам нээхээр төлөвлөж байгаа бөгөөд Оросын хөрөнгө оруулагчдыг газрын ховор элемент, алмаазны чиглэлээр хамтран ажиллахыг урьсан гэж ТАСС агентлаг Ботсванагийн Гадаадын хэргийн сайдын хэлсэн (2026.01.04)-ийг иш татан мэдээлсэн байна. 

Орос Барууны улсуудтай өргөн хүрээний сөргөлдөөн дунд Африк тивд байр сууриа бэхжүүлэхийг эрмэлзэж байна. 

Гадаад хэргийн сайд Феньо Бутале "Ботсвана улс төр, эдийн засгийн хувьд тогтвортой учраас хөрөнгө оруулалт хийх хамгийн тохиромжтой газар. Тиймээс бид Оросын хөрөнгө оруулагчдыг Ботсванад ирэхийг уриалж байна" гэв.  

Алмааз нь Ботсвана улсын үндэсний орлогын гуравны нэг, гадаад валютын орлогын дөрөвний гурвыг эзэлдэг юм. 

Дэлхийн хамгийн том паллади, өндөр зэрэглэлийн никелийн үйлдвэрлэгч Оросын Норильск Никель компани 2021 онд Ботсвана улсын Засгийн газар болон BCL групптэй Африк дахь Норникелийн хөрөнгийг BCL группт худалдах гүйлгээний талаарх маргааныг шийдвэрлэж байсан юм. 

Эх сурвалж: Reuters