Ойрх Дорнодын хямрал Конгогийн кобальт, зэсийн үйлдвэрлэлд дарамт болж байна

Ойрх Дорнодын хямралаас үүдэлтэй тээврийн саатлын улмаас БНАКУ-ын зэс, кобальтын уурхайнуудын гол химийн түүхий эдийн нийлүүлэлт тасалдах, үйлдвэрлэлээ бууруулах эрсдэл үүссэн байна. 

Дэлхийн хамгийн том кобальт үйлдвэрлэгч, Африк тивийн хамгийн том зэс нийлүүлэгч Конго нь хүхрийн хүчил, натрийн метабисульфит зэрэг химийн бодисоос ихээхэн хамааралтай. Гэвч энэ сард 2000 тонн натрийн метабисульфит нэг захиалга, мөн өөр нэг 1800 тонн ачааг гэрээ байгуулсны дараа цуцалсан байна. 

Үүний улмаас уул уурхайн компаниуд химийн бодисын хэрэглээгээ танаж, кобальтын үйлдвэрлэлийн хэмжээг бууруулах хувилбарыг хэлэлцэж эхэлжээ. 

Мөн Танзанийн Дар-эс-Салам боомтоор нийлүүлэгддэг хүхрийн хүчил, натрийн метабисульфитийн үнэ Ираны дайн эхэлснээс хойш бараг хоёр дахин нэмэгдсэн нь уурхайн зардлыг эрс нэмэгдүүлж байна. Тээврийн чиглэл өөрчлөгдөж, нийлүүлэлтийн хугацаа өмнө нь гурван сар байсан бол одоо дөрвөөс зургаан сар шаардагдахаар болжээ. 

Эх сурвалж: Reuters