Өмнөд Африкийн DRD Gold компани 2026 оны эхний улиралд 1219 кг алт олборлож, 180 сая ам.долларын орлого олсныг санхүүгийн тайландаа дурджээ.
Мөн боловсруулалтын хэмжээ 5 хувиар өсөж 6.27 сая тонн, хүдэр дэх алтны агуулга 0.194 гр/тн болж бага зэрэг сайжирсан байна.
Тус компанийн орлого 6 хувиар өсөж 180 сая ам.доллар, үйл ажиллагааны ашиг 19 хувиар өсөж, 112 сая ам.долларт хүрчээ.
DRD Gold нэг кг алт олборлох зардлыг дөрвөн хувиар бууруулж, 58.3 мянган ам.долларт хүргэсэн байна.
Нэгдүгээр улиралд компанийн бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө 35.3 сая ам доллароор өсөж, 140 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь 26.3 сая ам.долларын ногдол ашиг тараасны дараах үзүүлэлт гэдгийг тайланд онцолжээ.
2026 оны санхүүгийн жилд тус компани 140-150 мянган унц алт олборлох төлөвтэй байна.




















