2023 онд Өвөрмонголын бүс нутаг 1.25 тэрбум тонн нүүрс олборлоно

Э.ОД

2023 онд БНХАУ-ын Өвөрмонголын бүс нутаг 1.25 тэрбум тонн нүүрс олборлох зорилт дэвшүүлжээ. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 4 хувиар нэмэгдэнэ гэсэн үг.

Бүс нутгийн эрчим хүчний товчооны дарга Ван Жинбао мэдэгдсэнээр, 2022 онд Өвөрмонголын түүхий нүүрсний олборлолт 1.2 тэрбум тонн буюу улсын нийт нүүрсний ¼ бүрдүүлжээ.

Хятадын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, өнгөрсөн оны эхний 11 сар Өвөрмонголын бүс нутаг нийт 1.07 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеийнхээс 12 хувиар өсөж улсынхаа хэмжээнд хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна.