Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацаас Австрали Монголын эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн /АМЕП 2/ дэмжлэгтэйгээр Хариуцлагатай уул уурхайн кондексын дагуу аж ахуйн нэгж, байгууллагуудад хөндлөнгийн үнэлгээ хийх мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтаа өнөөдөр эхэллээ. Сургалтын нээлтэд МУУҮА-ын Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, Австрали улсаас Монгол Улсад сууга ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйвид Дрэстон, АМЕП 2 хөтөлбөрийн багийн Ахлагч Рена Гүэндүэз нар оролцсон юм.
Монголын уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх, компаниудын тогтвортой хөгжлийг хангах, тэдгээрийн дунд манлайлагчдыг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү кодексийг МУУҮА боловсруулсан байдаг. 2019 онд уул уурхайн томоохон 8 компани хамтран “Хариуцлагаар нэгд” аяныг зохион байгуулж, уг кодексыг нэвтрүүлэхээр тохиролцсон байдаг. Хариуцлагатай уул уурхайн кодекс нь олон нийтийн оролцоог хангах, ил тод нээлттэй байх, үр өгөөжтэй байх, хүмүүнлэг ёс зүйтэй байх, дэвшилтэт технологид суурилсан байх, ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах, байгаль орчин хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх гэсэн үйл ажиллагааны үндсэн найман зарчим дээр суурилсан байдаг.
“Хариуцлагатай уул уурхай гэж гэж юуг хэлэх вэ гэдэгт олон нийтийн төдийгүй уул уурхайн компаниуд маань ч нэгдсэн ойлголттой болоогүй байна. Байгаль орчныг бохирдуулахгүй, нөхөн сэргээлт хийсэн л бол хариуцлагатай уул уурхай гэсэн ойлголттой болсон. Гэтэл хариуцлагатай уул уурхай гэдэг нь өргөн ойлголт. Олон талын шаардлага, шалгуурыг хангасан цогц үйл ажиллагаа юм. МҮУУА-ын зүгээс Хариуцлагатай уул уурхайн кодексыг боловсруулж, салбарын компаниудад танилцуулж, хэрэгжүүлэх алхмуудыг ээлж дараатай хийж байна. Хариуцлагатай уул уурхайн кодекс гэхээр том төсөл хэрэгжүүлэгч компаниудад л хамаатай гэсэн үг биш. Жижиг, дунд хэмжээний компаниуд хэрэгжүүлэхэд илүү тохиромжтой юм.” хэмээн МУУҮА-ын Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа онцолж байна.
Хариуцлагатай уул уурхайн кодексыг үр дүнтэй нэвтрүүлэхэд олон талын оролцоог хангасан хөндлөнгийн үнэлгээний мэргэжилтнүүдийн оролцоо нэн чухал. Энэхүү кодексыг компаниуд сайн дураар мөрдөж, хэрэгжүүлэх учиртай. Кодексын дагуу компанийн үйл ажиллагаандаа үнэлгээ хийж, тайлан гаргах бөгөөд өөрсдийн үнэлгээндээ хөндлөнгийн үнэлгээний мэргэжилтнүүдээр үнэлгээ хийлгэх боломжтой юм. Эхний компаниуд кодексын тайлангаа гаргаж эхэлсэн болохоор тэдгээр тайланд хөндлөнгийн үнэлгээ хийх мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа нь энэ аж.
Хөндлөнгийн үнэлгээний мэргэжилтний сургалтад 60 гаруй мэргэжилтэн оролцох саналаа ирүүлснээс 25 оролцогч хамрагдаж байна. Хөндлөнгийн үнэлгээний мэргэжилтнүүдийг бэлтгэхэд олон талын оролцоог хангах нь чухал байдаг. Дээрх 25 оролцогчид дунд компанийн дотоод аудиторууд, байгаль орчны аудиторууд, компанийн захирлууд болон төрийн бус байгууллагын төлөөлөл гээд бүхий л оролцогч талын төлөөлөл багтжээ. Сургалт энэ 7 хоногийн турш үргэлжлэх бөгөөд Тохирлын үнэлгээний байгууллагын хөгжлийн төвийн тэргүүлэх аудиторууд хичээл зааж байна.
Дээрх сургалтыг Австрали Монголын эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөр /АМЕП 2/ дэмжин ажиллаж байна. Уг хөтөлбөр нь Монгол Улсыг эрдэс баялгийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс 8 төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь Хариуцлагатай уул уурхайн кодексыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Австрали улсаад Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйвид Прэстон “Хараат бус бие даасан мэргэжлийн үнэлгээчдийг сургаж, тэдний мэдлэгийг нэмсэнээр Монголын уул уурхайн компаниуд Хариуцлагатай уул уурхайн кодексын шаардлагуудыг ханган биелүүлэхэд маш чухал ач холбогдолтой гэж харж байна. Малчид, нутгийн иргэд, хөрөнгө оруулагчид, төр засаг гээд бүхий л талууд үр шимийг нь хүртэх болно. Хариуцлагатай уул уурхайн чиглэлээр сайн дурын кодексыг боловсруулсан олон улс байдаг. Кодексоо бодитоор хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байж, даган мөрдөх нь хамгийн чухал. Даган мөрдөж буйгаа илтгэн харуулснаар бүх талд үр өгөөжөө өгсөн сайн туршлага олон улсад олон байдаг. Австралийн, ЭСЯ-ны хувьд Монголд үйл ажиллагаа явуулдаг Австралийн компаниудад дэмжлэг үзүүлэхээс гадна Монголын уул уурхайн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд ихээхэн анхаардаг. Бидний тэргүүлэх хөтөлбөр бол АМЕП хөтөлбөр” хэмээн ярилаа.