ЭЗБХ: Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы энэ 7 хоног (2025.10.27-31)-т хэлэлцэх асуудал, тов, дараалал гарсан байна.

Лхагва гараг (2025.10.29)

“Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсох (Хянан шалгах түр хороо. "Жанжин Д.Сүхбаатар" танхим, 14:00 цаг)

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын гишүүд 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ (Эдийн засгийн байнгын хороо, "Их Эзэн Чингис хаан" танхим, 10:00 цаг)

Пүрэв гараг (2025.10.30)

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын гишүүд 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт,хариулт 120 минут/ (Чуулганы нэгдсэн хуралдаан, "Их хуралдай" танхим, 10:00 цаг)