АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин нар Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК)-ны дээд хэмжээний уулзалтын үеэр БНСУ-ын Бусан хотод уулзсан байна. Уулзалтаар газрын ховор элементийн тохиролцоонд хүрсэн нь хамгийн чухал үйл явдал болсныг хэвлэлүүд онцолжээ. 
10 дугаар сард БНХАУ газрын ховор элементийн хязгаарлалтыг өргөжүүлж, боловсруулах, үйлдвэрлэх технологийн экспортод хориг тавьж, Засгийн газрын зөвшөөрөлгүй гадаадын компаниудтай хамтран ажиллахыг хориглосон. Тэгвэл энэхүү шийдвэрийг нэг жилийн хугацаанд хүчингүй болгосон байна. Харин өмнө нь тавьсан хоригууд хүчин төгөлдөр хэвээр үйлчилнэ. Үүний хариуд АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулахаар төлөвлөж байсан 100 хувийн импортын татварыг цуцалж, фентанилтай холбоотой тарифыг 20-10 хувь, нийт тарифын дундаж ачааллыг 57-47 хувь болгон бууруулахаар болжээ. 
Хоёр улсын төлөөлөгчид ерөнхийлөгч нарын хийсэн тохиролцоог сайн зүйл боллоо хэмээн дүгнэж байна. Мөн ирэх оны дөрөвдүгээр сард Ши Жинпин Дональд Трампыг Бээжинд айлчлахын урьжээ.





















