Оюутолгой төслийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд талууд хүрлээ

Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хоёрдахь өдрийн хэлэлцээр амжилттай болжээ. Яриа хэлэлцээрийн үр дүнд талууд зээлийн хүүг бууруулахаар тохиролцож, протоколд гарын үсэг зурсан байна. 

Эхний удаагийн хэлэлцээр түр завсарлаж, Монголын  талаас тавьж буй бусад нөхцөлүүдийн талаарх шаардлагатай мэдээлэл, саналуудыг нягталж, ирэх арваннэгдүгээр сард үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтов.