2024 оны есдүгээр сард хувийн хөрөнгөөр хийгдсэн геологи, хайгуулын зардал 252.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2023 он буюу өмнөх жилийн мөн үеэс 174.7 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт болжээ. Энэхүү бууралтад өрөмдлөгийн зардлын хэмжээ 168.8 тэрбум төгрөг, лабораторийн зардлын хэмжээ 92 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн. Харин суурин боловсруулалтын зардал 21.1 тэрбум төгрөг, бусад зардал 88.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
2023 онд өрөмдлөгийн зардлын хэмжээ нийт геологи, хайгуулын зардлын 61 хувийг эзэлж байсан бол 2024 онд 36 хувь болж буурчээ.
Хувийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн геологи, хайгуулын зардал 2023 оны есдүгээр сартай харьцуулахад 2024 оны мөн үед
- Бэлтгэл ажлын зардал 857.1 сая төгрөг,
- Эрлийн маршрутын зардал 1.4 тэрбум төгрөг,
- Геофизикийн ажлын зардал 6.2 тэрбум төгрөг,
- Уулын ажлын зардал 1.3 тэрбум төгрөг,
- Өрөмдөлийн зардал 168.8 тэрбум төгрөг,
- Сорьцлолтын зардал 3.5 тэрбум төгрөг,
- Лабораторийн зардал 92 тэрбум төгрөг,
- Тээврийн зардал 7.6 тэрбум төгрөг,
- Гидрогеологийн судалгааны зардал 3.6 тэрбум төгрөг,
- Геоэкологийн судалгааны зардал 124.4 сая төгрөг,
- Археологи, палентеологийн судалгааны зардал 90.7 сая төгрөг,
- БОНС-ын зардал 375.3 сая төгрөг,
- Магадлашгүй зардал 110.1 сая төгрөгөөр тус тус буурсан байна.
Харин - Талбайн зураглалын зардал 1.6 тэрбум төгрөг,
- Талбайн сорьцлолтын зардал 102.8 сая төгрөг,
- Топогеодезийн ажлын зардал 366.1 сая төгрөг,
- Суурин боловсруулалтын зардал 21.1 тэрбум төгрөг,
- Бусад зардал 88.1 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.






















