"Оюу Толгой" ХХК III улирлын тайлан мэдээллийг тоймлон гаргасан байна.
Оюутолгой 2025 оны III улиралд 7.2 сая тонн хүдэр боловсруулж, 364 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн байна. Боловсруулсан хүдрийн анхдагч агуулга ил уурхайд 0.54 хувь, гүний уурхайд 2.16 хувь байжээ.
2025 онд зэсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт төлөвлөгөөний дагуу үргэлжилж, энэхүү өсөлт оны сүүлийн улиралд эрчимжсэн хэвээр байна. Мөн алтны үйлдвэрлэл III улиралд мэдэгдэхүйц өссөн нь гүний болон ил уурхайн үйл ажиллагаа өндөр гүйцэтгэлтэй байгаатай холбоотой аж. 
Гүний уурхайн Панел 2 хойд хэсгийн анхны хүдэр буулгуурыг наймдугаар сард буюу төлөвлөгөөт хугацаанаас 9 сарын өмнө амжилттай тэсэлсэн байна.
Энэ оны III улиралд 587 тэрбум төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлсөн байна. 
Нэг тонн хүдэр боловсруулахад нөхөн сэлбэлтээр дунджаар 0.44 м3 буюу дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байна. 



















