Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Төрийн тэргүүн шагнал гардууллаа

Э.ОД

Төрийн ордонд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан эх орны хөгжил дэвшил, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч, уул уурхайн салбарын түүчээ болсон салбарын үе үе мэргэжилтнүүдийн их үйлсэд хүндэтгэл үзүүлж Төрийн дээд одон медаль хүртээж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улсын эдийн засгийн суурь, хөгжлийн үндэс болсон уул уурхайн салбарын түүхт 100 жилийн ойн баярын мэндийг үе үеийн уурхайчид, салбарын нийт хамт олон, эрдэмтэн судлаач Та бүхэнд өргөн дэвшүүлье. Монголчууд бид эрт дээр үеэс уул уурхай, газрын хэвлийн баялгийг зохистой ашиглаж ирсэн арвин түүхтэй ард түмэн билээ. Ардын хувьсгал ялсны дараа Ардын Засгийн газраас Газрын хэвлийн баялгийг ард түмний өмч хэмээн зарлан тунхагласан нь орчин цагийн уул уурхайн салбарын хөгжлийн эхлэл байсан юм. Ардын Засгийн газраас Налайхын уурхайг улсын үйлдвэр болгосон 1922 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийг хожим Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1957 оны 185 дугаар зарлигаар Монголын уурхайчдын өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ. Геологи, уул уурхайн салбар нь эдүгээ орчин үеийн техник технологи, инновацыг нэвтрүүлсэн, мэргэжилтэй мянга мянган боловсон хүчинтэй, олон улсад өрсөлдөх чадвар бүхий Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх болж өргөжин хөгжиж байна” хэмээн тэмдэглэн хэллээ.

Уулын ашиглалтын инженерээс ажлын гараагаа эхэлж геологи, уул уурхайн салбарын орлогч сайд хүртэл дэвшин ажиллаж улс эх орондоо 40 гаруй жил хөдөлмөрөө зориулахдаа эрдэс баялгийн салбарын хөгжил, олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд идэвх санаачилгатай ажиллан, Монгол-Зөвлөлтийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан үүдвэрүүдийг барьж байгуулах, боловсон хүчнийг бэлтгэх ажлыг бодлогын түвшнээс хэрэгжилт түвшинд үр дүнтэй зохион байгуулсан XX зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулах анхны хэлэлцээрийг хийхээс эхлэн ашиглалтад хүлээн авах, салбарын үндэсний мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, сургаж дадлагажуулах ажлыг нарийвчлан төлөвлөж үр дүнтэй хэрэгжүүлсэн, Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрүүдийг сайжруулах ажлуудыг үндэслэлтэй, тооцоотойгоор гарган тавьж, Монгол-Зөвлөлтийн хамтарсан үйлдвэрийн дүрмийн санд талуудын оролцооны хувь хэмжээг 51:49 хувь болгож Монголын талын хувь хэмжээг нэмэгдүүлсэн, “Монголросцветмет” нэгдлийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах, үйл ажиллагааг өргөтгөх чиглэлээр бодлогын арга хэмжээг үе шаттай төлөвлөн хэрэгжүүлсэн, Хажуу Улаан болон Хар Айргийн хайлуур жоншны уурхайн олборлолтыг эхлүүлсэн, Хэнтий аймгийн Бэрх тосгоны хайлуур жоншны уурхайн өргөтгөлийг амжилттай дуусгаж үр ашгийг нэмэгдүүлсэн, Бүрэнцогтын гянт болдын уурхайн босоо амны гүнийг 267 м нэвтрэх ажлыг санаачлан, өөрийн орны уурхайчдын хүчээр анх удаа амжилттай зохион байгуулсан болон геологи, уул уурхайн салбарыг интеграцчлах, хөгжүүлэх асуудлаар олон арван ном, товхимол бүтээн, илтгэл өгүүлэл хэвлүүлж уул уурхайн салбарын олон зуун мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд мэдлэг чадвараа дайчлан ажилласан, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг өндрөөр үнэлэн Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Геологи уул уурхайн яамны орлогч сайд асан Дугарын Рэнчинхандад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
Уул уурхайн салбарын ахмад ажилтан, зөвлөх инженер Түндэвийн Цэнд,
“Эрдэнэ дрийлинг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх Уртнасангийн Борчулуун,
“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын уулын инженер-баяжуулагч Шаравын Гэзэгт,
“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Баяжуулах үйлдвэрийн бутлах, тээвэрлэх хэсгийн дарга Лувсандагвын Баяраа,
“Монголчехтеталл” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх Тогмидийн Оюунбилэг,
Тэсэлгээний инженерийн холбооны тэргүүн Дамжингийн Дамба,


ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛЫГ:
“База” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга Норжмаагийн Батаа,
“Энержи Ресурс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Цогоогийн Баасандорж,
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн гишүүн Лувсандагвын Даваацэдэв,
“Хүдэр-Эрдэнэ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн уул уурхайн зөвлөх Чүлтэмжамцын Энхбаяр,
“Монголын Алт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн экскаваторын оператор Хүүхнээгийн Гантөмөр,
Уул уурхайн салбарын ахмад настан Далайн Пүрэв,
“Монголболгаргео” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн уул уурхайн ашиглалтын инженер Халзангийн Пүрэвнацаг,
“Багануур” хувьцаат компанийн уул уурхайн ашиглалтын инженер асан Цэвгээгийн Цэвээнбалжир,
“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын ахмад ажилтан Найдангийн Чулуунгэрэл,
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын техник, технологийн хэлтсийн дарга Чойжинзавын Цогтбаатар,
“МАК Цемент” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн автогрейдерийн оператор Дүгэржавын Эрдэнэбаяр,
“Шарын гол” хувьцаат компанийн бульдозерын оператор Цонжхорлоогийн Ганзориг,

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛЫГ:
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, зөвлөх геологич Сэрээнэнгийн Жаргалан,

ГАВЬЯАТ БАГШ ЦОЛЫГ:
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн, Геологи, уул уурхайн сургуулийн зөвлөх профессор Аръяагийн Хайдав нарт хүртээлээ.

СҮХБААТАРЫН ОДОНГООР:
Монгол Улсын зөвлөх инженер, гавьяат уурхайчин Даваасүрэнгийн Дамбадэлжээ,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны өндөр настан Цогтын Хүрэлсүх,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
Уул уурхайн салбарын ахмад ажилтан Цэндийн Отгонбаяр,
“Урангео ресурс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн геологи хайгуулын зөвлөх Адъяагийн Эвийхүү,
Уул уурхайн салбарын ахмад ажилтан Норовын Бат-Эрдэнэ,
“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Үйлдвэрийн бодлогын газрын ерөнхий геологич Дорж-Юндэнгийн Алтанхуяг,
“Хүдэр-Эрдэнэ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн геологич Дагвын Буриад,
“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолооч Гомбожавын Баасансүрэн,
Геологи уул уурхайн салбарын ахмадын холбооны тэргүүн Гээдэрийн Сугаржав,
“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Геологи, маркшейдерийн хэлтсийн өрөмдлөг хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Доржийн Түвшинбаяр,
“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн тэргүүлэх барилгын инженер Доржийн Баярмаа,

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

Уул уурхайн салбарын ахмад ажилтан Загдхорлоогийн Пүрэвдорж,
“Оюу толгой” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хүнд машин механизмын оператор Одсүрэнгийн Сэмшадав,
“Фоорбласт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тэсэлгээчин Шаравжамцын Эрдэнэбаатар,
“Шивээ-Овоо” хувьцаат компанийн гидро экскаваторын машинч Сүхийн Отгонбаяр,
“Монголын алт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий механик Туулын Баярхүү,
Уул уурхайн салбарын ахмад ажилтан, зөвлөх инженер Гончигжавын Булган,
“Хүрэн толгой коал майнинг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гагнуурчин Лувсаншаравын Галбаатар,
“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Ил уурхайн өрмийн машинч Доржзодовын Батзоригт,
“Монголын алт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн экскаваторын оператор Гирдгаабазарын Гантулга,
“Шарын гол” хувьцаат компанийн цахилгаанчин Келгенбайн Ерболот,
“Оюу толгой” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Далд уурхайн үйлдвэрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Бямбажавын Мөнгөншагай,

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
“Заамар гоулд” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн бульдозерын оператор Лхагвасүрэнгийн Лхагвадорж,
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Уул уурхайн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, зөвлөх инженер Наранбатын Уртнасан,
“Шивээ-Овоо” хувьцаат компанийн Ус шүүрүүлэхийн хэсгийн дарга Шагдаржавын Ялалт,
“Энержи Ресурс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн олборлолт, үйлдвэрлэл хариуцсан захирал Сайдын Лхагва-Очир,
“Геологийн судалгааны төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын ахлах геологич Нацагдоржийн Оюунгэрэл нарыг шагналаа.