Алтны шороон болон үндсэн ордыг ашиглах ТЭЗҮ-ийг хэлэлцэнэ

Э.Мишээл

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Ашигт малтмалын орд ашиглах ТЭЗҮ хэлэлцэх 18-р салбар хуралдаан маргааш (2025.08.14) АМГТГ-ын Хурлын танхимд болно. Тус хуралдаанд дараах төслүүдийг хэлэлцэхээр болжээ. Үүнд: 

1. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Бүдүүний голын алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол 
Захиалагч: "Бэйсикметал Майнинг" ХХК
Төслийг боловсруулагч: "Жи Эм Прожект" ХХК

2. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших салхитын мөнгө-алтны үндсэн ордыг ил уурхайн аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-II
Захиалагч: "Эрдэнэ Алт Ресурс" ХХК
Төслийг боловсруулагч: "Дата Ресурс" ХХК

3. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Сумт нэртэй MV-022830 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарах Хярын мөнгө-холимог металл болон Сумтын алт-мөнгөний ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл
Захиалагч: "Эм Си Жэй Майнинг" ХХК
Төслийг боловсруулагч: "АМБ Лаб" ХХК

4. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутагт орших "Ямаат" нэртэй алтны үндсэн ордыг далд аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол
Захиалагч: "Түвшингарав" ХХК
Төслийг боловсруулагч: Грийтвишн" ХХК

5. Төв аймгийн Лүн сумын нутагт орших Аргал нэртэй  алтны үндсэн ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл
Захиалагч: "Алтгана Ресурсес" ХХК
Төслийг боловсруулагч: Гложекс Консалтинг" ХХК 

гэсэн төслүүд багтаж байна.