Э.МИШЭЭЛ
Critical Materials компани АНУ-ын Монтана мужийн Шип Крикээс өндөр агуулгатай галлийн орд илрүүлснээ зарлалаа. АНУ БНХАУ-аас галлийн 100 хувь хамааралтай. Иймээс тус металлыг үндэсний аюулгүй байдалтай холбоотой нийлүүлэлтийн нэгдүгээр эрсдэл хэмээн үздэг юм.
Өнгөрсөн оны наймдугаар сараас БНХАУ батлан хамгаалах, өндөр технологийн зарим түүхий эдэд экспортын хориг тогтоосон. Үүний дараагаас АНУ критикал минералын хайгуулыг дотооддоо эрчимжүүлж эхэлсэн. Уг үйл явдлаас хойш стратегийн томоохон орд илрүүлсний нэг нь Шип Крик дэх галлийн орд болжээ. Шип Крик нь хөнгөн газрын ховор элементээр баялаг юм.
Дэлхийн галлийн хэрэгцээ 200 гаруй тонн байдгаас 100 орчим тонныг дахин боловсруулалтаас гарган авдаг. БНХАУ нийт галлийн хэрэгцээний 95 дээш хувийг 2020 онд үйлдвэрлэж байжээ.