Он гарснаас хойш нүүрсний арилжаа дөрөвдүгээр сард өндөр байв

Э.МИШЭЭЛ

Он гарснаас хойш биржээр 1.3 тэрбум ам.долларын уул уурхай бүтээгдэхүүн арилжлаа. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зарим мэдээллээс хүргэе. 

Дөрөвдүгээр сар гарснаас хойш зарим төрлийн нүүрсний үнийн өсөлт өндөр хэдий ч хэлцлийн үнэ буурсан байна. Тухайлбал, баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрсийг 1-3 дугаар сард дунджаар 90 ам.доллар, дөрөвдүгээр сараас хойш 63.5 ам.доллароор арилжсан. Мөн баяжуулсан коксжих нүүрсний хэлцлийн үнэ 193.5-170.4 ам.доллар болж буурчээ. Тус хоёр төрлийн бүтээгдэхүүнийг "Энержи Ресурс" ХХК арилжаалж байна.


"Эрдэнэс Тавантолгой" ХК дөрөвдүгээр сард дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсний хоёр томоохон борлуулалт хийлээ. Нэг бүр нь 800 мянган тонн хоёр арилжааны хүргэлт хийх хугацаа 2025 оны тавдугаар сарын 1-н байх юм. Энэ хугацаанд сар болгон тогтмол нийлүүлэлт хийх нөхцөлтэй байна. 

Он гарснаас хойш арижлсан нүүрсний жингийн 44 хувийг дөрөвдүгээр сар эзэлж байна. 

Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны талаас илүү нь 52 хувийг агуулгатай төмрийн хүдэр эзэлж байна. Тус төрлийн бүтээгдэхүүн он гарснаас хойш 2 сая ам.долларын борлуулалт хийжээ. 


Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд зэсийн баяжмал орж ирсэн. Зэсийн баяжмалын анхны арилжаанд "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ 2,718 хуурай метр тонн бүтээгдэхүүнийг 5.8 сая ам.доллароор арилжив.