Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Оюутолгой” төслийн явцтай танилцлаа.
“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн зүгээс “Оюутолгой” төслийн өнөөгийн нөхцөл байдал, хувьцаа эзэмшигч талууд, үйл ажиллагаа, геологийн нөөц, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, далд уурхайн бүтээн байгуулалтын талаар салбарын сайдад танилцуулж тус төсөлд тулгамдаж буй асуудал, стратеги төлөвлөгөөний талаар санал солилцов.
Тус төслийн хайгуулын ажил нь 1950-иад оноос эхэлж, 2001 онд Оюут ордыг, 2002 онд Хюго Даммет, 2007-2009 онд Херуга ордыг тус тус илрүүлснээр үйл ажиллагаагаа явуулж байна. Оюутолгой төслийн хувьцаа эзэмшигч талууд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, “Эрдэнэс Монгол” ХХК ТӨК, THR Оюутолгой Лтд хуучин нэрээр Айвенхоу Оюутолгой, Оюутолгой Нидерланд Би.Ви, Оюутолгой ХХК-ууд хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулсан.
Оюутолгой төслөөс 2022 онд Засгийн газарт ногдох 34%, хувьцааны зээлийн /2.363 тэрбум ам.доллар/ тэглэж, 2010-2023 онд Монгол Улсын төсөвт нийт 2.829 тэрбум ам.долларын бүхий татварыг төвлөрүүлсэн байна. Оюутолгой төсөл 2013 оны нэгдүгээр сараас хүдэр боловсруулж эхэлсэн. Боловсруулалт хийж эхэлснээс хойш 2013-2024 оны эхний хагас жил хүртэл 412.73 сая.тонн хүдэр боловсруулсан бол мөн хугацаанд 7,919,58 мян.тонн баяжмал үйлдвэрлэв.
2010-2023 онд нийт 14.3 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулалтаас, 6.9 тэрбум ам.долларыг Далд уурхайн бүтээн байгуулалтад, 1.3 тэрбум ам.долларыг Далд уурхайн урсгал хөрөнгө оруулалт, 6.1 тэрбум ам.долларыг үйл ажиллагааны хөрөнгө оруулалтад зарцуулж, 3.1 тэрбум ам.доллар бүхий зээлийн хүүг капитажуулсан үзүүлэлттэй байгаа юм. 2024 оны зургаадугаар сарын байдлаар Далд уурхайн бүтээн байгуулалтын явц 95%-ийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2025 оны 12-р сард бүрэн дуусгахаар төлөвлөж буйгаа онцлов.
Эх сурвалж: АҮЭБЯ