PDAC 2026 оны шагналын эзэд тодров

Канадын Хайгуулч, Олборлогчдын Холбоо (PDAC) ашигт малтмалын салбарт ололт, амжилт гаргасан, тогтвортой хөгжлийг дэмжиж буй хувь хүн, хамтын ажиллагаанд зориулсан PDAC 2026 оны шагналын эздийг мягмар гараг (2025.11.04)-т зарласан байна. 

Энэ үеэр PDAC-ийн ерөнхийлөгч Карен Рийс хэлэхдээ, "2026 оны шагналын эзэд бол хүнд хэцүү нөхцөл, багаар ажиллах ур чадвар хэрхэн бодит амжилт болдгийн тод жишээ юм. Тэдний ажил бол манай салбарын зоримог байдал, авьяас чадвар, хамтын хичээл зүтгэлийн илэрхийлэл болдог" гэв. 

Энэхүү шагналыг 1977 оноос хойш орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлэн тодруулж ирсэн байна. 

Шагналыг 2026 оны гуравдугаар сарын 3-нд Торонто хотын Fairmont Royal York зочид буудалд болох PDAC 2026 конвенцын "Award Celebration & Nite Cap" арга хэмжээний үеэр гардуулна. 

PDAC 2026 оны шагналын эзэд:
Bill Dennis шагналд: Канадын Квебек мужийн Нунавикийн Инукшук ордыг нээсний төлөө Canadian Royalties Exploration Team

Skookum Jim шагналд: Канадын Саскачеванд уугуул иргэдийн бизнес, эдийн засгийн хөгжлийг дэмжсэний төлөө Des Nedhe Group

Sustainability шагналд: Канадын Бритиш Колумбын Dome Mountain алтны төсөлд тогтвортой хөгжил, уугуул иргэдийн түншлэлийг хөгжүүлсний төлөө Blue Lagoon Resources

Thayer Lindsley шагналд: АНУ-ын Невада мужид алт-мөнгөний ордууд илрүүлсний төлөө AngloGold Ashanti, Renaissance Gold, and Callinan Royalties

Viola R. MacMillan шагналд: Канадын Онтарио мужийн Жералдтоны Greenstone уурхайн хөгжүүлэлт, санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлсний төлөө Equinox Gold нарт олгохоор болсон байна.