БНХАУ-ын Төрийн зөвлөлийн (2022.09.14)хурлаар цөмийн эрчим хүчний 2 том төсөлд зөвшөөрөл олгожээ. Уг хоёр төсөл нь Фүжян муж дахь Жанжоугийн атомын цахилгаан станцын II үе шат бол Гуандун мужийн Лянжянийн атомын цахилгаан станцын I үе шат юм. Хоёр төслийн нийт хөрөнгө оруулалт 11.5 тэрбум ам.доллар аж.
Жанжоугийн АЦС нь Хятадын үндэсний цөмийн корпораци (CNNC), Лянжянийн АЦС Эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорацийн (SPIC)эзэмшилд байдаг. Аль аль станцууд нь III үеийн цөмийн эрчим хүчний технологийг ашигладаг байна. Он гарснаар Хятад улс цөмийн эрчим хүчний 10 нэгжид зөвшөөрөл олгожээ. Дөрөвдүгээр сарын эхээр тус улсын Төрийн зөвлөлөөс Жэжян, Гуандун, Шаньдун зэрэг 6 станц бүхий гурван цөмийн эрчим хүчний төслийг баталсан юм.
2021 оны байдлаар Хятадад 52 АЦС ажиллаж суурилуулсан хэмжээ 53.26 ГВт хүрч, дэлхийд гуравдугаарт орж, Хятадын нийт эрчим хүчний хүчин чадлын 2.24 хувийг эзэлж байна. Цөмийн эрчим хүч нь дулааны эрчим хүч, усан цахилгаан станц, салхины эрчим хүчний дараа ордог Хятадын дөрөв дэх том эрчим хүчний эх үүсвэр юм.
Хятад улс 2025 он хүртэл жил бүр 6-8 АЦС батлах төлөвтэй. Тухайн үед тус улсын цөмийн эрчим хүчний нэгдсэн хүчин чадал 70 ГВт хүрч, цөмийн эрчим хүч нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 10 хувийг эзлэх аж. Энэ нь 2021 оноос хоёр дахин нэмэгдэнэ.