Монгол Улсын Төсвийн тухай хуулийг эцэслэн баталсантай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2025.11.14) мэдээлэл өглөө.
2026 оны төсөв хуулийн хугацаанд буюу 11 дүгээр сарын 15-ны дотор амжилттай батлагдлаа. Амжилттай гэдэг нь Засгийн газрын зүгээс есдүгээр сарын 1-нд өргөн барьсан төсөв УИХ-д тодорхой хэмжээний өөрчлөлтөд орсон. Төсвийн макро орчны үзүүлэлт сайжирч УИХ-аас батлагдсан.
2026 оны төсөвт онцлох зүйл нь төсвийн тэлэлтийг хязгаарлаж, ДНБ болон эдийн засгийн өсөлтөд эзлэх хувийн хэвшлийн орон зайг нэмж, дэмжихээр болсон. Дээр нь 180 мянга гаруй иргэнээс санал асуулга авч, тэдний саналыг тодорхой хэмжээнд тусгасан төсөв өргөн барьсан. Тэгвэл УИХ-д эдгээр санал дэмжигдэж, гол үзэл баримтлалыг баталж гаргасан.
2026 онд ДНБ 102.4 их наяд төгрөг, эдийн засгийн өсөлт 5.7 хувь, харин инфляц 7 хувь болж буурахаар байна.
Энэ жил нүүрсний экспортыг 85 сая тонн, ирэх онд 90 сая тонн, зэсийн баяжмалын экспорт оны эцэст 2 сая тонн, ирэх онд буурч 1.9 сая тонн байхаар тусгасан байна.



















