Codelco компанийн шинэ Гүйцэтгэх захирал тодров

Дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч Codelco компанийн шинэ Гүйцэтгэх захирлаар Андре Сугаррет томилогджээ. Уг томилгоо нь энэ жилийн үйлдвэрлэлийн зорилтоо бууруулах зэрэг олон хүндрэлтэй тулгарч байгаа үед тохиосныг шинжээчид онцолж байна.

А.Сугаррет нь Codelco-аас гадна Antofagasta Minerals, Мексикийн Minera Fresnillo, Чилийн төрийн Enami компанийн удирдлагын түвшинд ажиллаж байсан туршлагатай.

Мөн тэрбээр 2010 онд Codelco-ийн уурхайд осол гарч, олон уурхайчин дарагдах үед уурхайчдыг гаргах, авран туслах түүхэн үйл ажиллагааг 69 хоногийн турш удирдан, зохион байгуулжээ.