БНХАУ-ын муж, өөртөө засах орны нүүрсний олборлолтын мэдээллийг хүргэж байна.
2025 оны есдүгээр сард 411 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеэс 9 сая орчим тонноор буюу 1.8 хувиар буурсан байна.
Монгол Улстай хил залгаа Шинжань, Ганьсу, Өвөр Монголд нүүрсний олборлолтын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5-8.5 хувиар буурсан байна. Харин олборлолт бусад газартай харьцуулахад өндөр байна. Тухайлбал Өвөр Монгол нийт есдүгээр сард хийгдсэн олборлолтын 1/4 эзэлжээ.
Хятадын нүүрсний олборлолтын 70 хувь буюу 290 сая тонныг Шаньси, Өвөр Монгол, Шэньси бүрдүүлсэн байна.
Есдүгээр сард Юньнань, Жилинь, Хэнань, Шаньдун, Хүнань, Жяньсүд өмнөх оны мөн үетэй харьцуулахад нүүрсний олборлолт өссөн байна. Тухайлбал Хэнаньд олборлолтын хэмжээ 6.4 хувиар өсөж 9.4 сая тоннд хүрчээ.




















