Дэлхийн хамгийн том уул уурхайн компанийг байгуулах 260 тэрбум ам.долларын хэлэлцээр цуцлагдаж, Гленкор компанитай бусад бизнесийн нэгдлийг цаашид авч үзэхгүй байгаагаа Рио Тинто (2026.02.05) мэдэгджээ. Багагүй хугацаанд үргэлжилсэн уг хэлэлцээрээр талууд нэгдсэн компанийн засаглал болон эзэмшлийн талаар тохиролцоонд хүрч чадаагүй байна.
Хэрэв хэлэлцээр амжилттай болсон бол нэгдэл нь дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч болж, дэлхийн үйлдвэрлэлийн 7 орчим хувийг эзлэхээс гадна төмрийн хүдэр, нүүрс болон бусад гол түүхий эдийн салбарт давамгайлах байр суурь эзлэх байв.
Рио-ийн зүгээс хэрэв нэгдсэн тохиолдолд компанийн Ерөнхий удирдлага болон Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хоёуланг нь хадгалахыг санал болгожээ. Эдгээр нөхцөл байдал нь зэсийн бизнес болон нийт хувь нэмрийг нь мэдэгдэхүйц дутуу үнэлж, хувьцаа эзэмшигчдэд нь сонирхолгүй болгож байна гэж Гленкор мэдэгдсэн байна.
Уул уурхайн том 2 компанийн хэлэлцээр бүтэлгүйтсэн мэдээлэлд зах зээл хурдан хариу үйлдэл үзүүлж, Гленкор-ын хувьцаа 8 хувиар, Рио-ийн хувьцаа 2.5 хувиар тус тус буурчээ.
















