Канадын Торонто хотод 94 дэх удаагийн PDAC чуулган зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Канадын Эрчим хүч, байгалийн нөөцийн яамны төлөөлөлттэй уулзалт зохион байгуулжээ.
Монгол Улс уул уурхайн салбарын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө нь өндөр байдаг. Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг тогтвортой байдлыг хангах зарчмыг баримтлан, салбарын гол хуулиудын нэг болох АМтХ-ийн нэмэлт, өөрчлөлтөөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг олон улсын жишигт нийцүүлэх замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг онцолсон байна. Түүнчлэн Канад нь уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээний дэлхийн томоохон ханган нийлүүлэгчийн хувьд манай улс үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болохыг илэрхийлсэн гэж АҮЭБЯ-наас мэдээлэв.





















