Г.Эрдэнэтуяа МУУҮА-ийн Гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгджээ

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн хурал өчигдөр (2026.03.31) болсон байна. Энэхүү хурлаар Г.Эрдэнэтуяаг 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан бөгөөд Ассоциацийн дүрмийн дагуу дөрвөн жилийн хугацаанд чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажилсан гэж үзжээ. 

Дүрмээр тогтоосон бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан Г.Эрдэнэтуяаг өөрийн хүсэлтийн дагуу Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр дэд захирал П.Оюунбилэгийг томилсон байна. 

П.Оюунбилэг нь эрдэс баялгийн салбарын оролцогч талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн харилцааны чиглэлээр 20 гаруй жилийн туршлагатай бөгөөд Монгол Улсад хэрэгжсэн олон улсын төслүүд, тухайлбал USAID, НҮБ болон Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны (АМЕП) хөтөлбөрт захирлаар ажилласан туршлагатай гэж МУУҮА-иас мэдээллээ.