Өнгөрсөн 7 хоногт 46.7 мянган тонн зэсийн баяжмал тээвэрлэв

Монгол Улс өнгөрсөн 7 хоног (2026.04.06-12)-т автотээврээр 2.7 сая тонн бүтээгдэхүүн тээвэрлэсэн байна. Үүнд нүүрс 2.5 сая тонн, зэсийн баяжмал 46.7 мянган тонн, газрын тос 10.2 мянган тонн, бусад ачаа тээвэр 92 мянган тонныг эзэлж байна. 

Манай улсын ачаа тээврийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53.3 хувиар өссөн бол өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.6 хувиар буурсан байна. 

Нийт автотээврийн 45 хувийг Гашуунсухайт, 34 хувийг Шивээхүрэн, 12 хувийг Ханги, үлдсэн есөн хувийг Бичигт, Замын-Үүд, Булган, бусад боомтоор тээвэрлэжээ. 

Зам, тээврийн яамнаас 2026 онд 100 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөгийн байдлаар 33.1 хувьд хүрсэн байна. 

Эх сурвалж: ЗТЯ